Монгол Хөтөлбөр

Family Service Center нь чанартай, тэгш хүртээмжтэй, соёлд нийцсэн сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна. 

Та доорх хэсгээс Монгол гэр бүлүүдэд зориулсан үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.

1-сарын 29-нд болох “Тархины үйл ажиллагааг ойлгож, хүүхэдтэйгээ ажиллах нь” сургалтад хамрагдахыг урьж байна.

Линк дарж 1.29-ны сургалтад болон нэмэлт сургалтуудад бүртгүүлнэ үү.  

Линк дарж сургалтын танилцуулгыг хэвлэж авна уу. 

9-р сарын 23нд болох “Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилъя”  Зоом сургалтанд бүртгүүлээрэй. 

Бүртгүүлэх линк 

Постер хэвлэх линк 

Онлайн сэтгэл зүйн зөвлөгөө

  • Насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө (Англи болон Монгол хэлээр)
  • Өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө (Ахлах сургуулийн сурагчдад  Англи болон Монгол хэлээр)
  • Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө (Бага сургууль болон дунд сургуулийн сурагчдад- Зөвхөн Англи хэлээр). Хүүхдийн эцэг эх болон асран хамгаалагч Англи хэлээр ярьдаг байх шаардлагатайг анхаарна уу! 

Бид таны мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.

Хэрвээ та манай сэтгэл зүйчдийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх товчыг дарна уу!

Олон нийтэд мэдээлэл түгээх үйл ажиллагаа

Бид орон нутагт зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож, байгууллагынхаа танилцуулга, хөтөлбөрүүд, үйлчилгээний тухай мэдээллийг олон нийтэд түгээдэг. Үүнд сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээлэл багтсан байдаг.

Хэрвээ та манай байгууллагын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 847-920-5835 дугаарааар холбогдоно уу!

Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдээлэл

Энэхүү хуудаснаас та сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, түгээмэл тулгардаг асуудлууд, онош, сэтгэл хөдлөл, бодлоо удирдах чадвар болон таны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бусад мэдээллийг авах боломжтой.

Доорх товчийг дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу !

Монгол хөтөлбөрийн зөвлөх зөвлөл (advisory council)

Монгол хөтөлбөрийн Зөвлөх зөвлөлийн гишүүд нь сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой коммиунитиг бий болгоход дэмжлэг үзүүлдэг хувь хүмүүс юм. Зөвлөлийн гишүүд нь манай байгууллагын алсын хараа, зорилго, үнэ цэнэ, үйлчилгээг коммиунитид түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Эдгээр гишүүд нь Монгол коммиунитид зоруилсан үйлчилгээг олон нийтэд таниулахад, хөтөлбөрийг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. 

Гантөмөрийн Заяа 
Mongolian Community Coordinator
Glenview School District 34 

Банзрагчийн Нарангэрэл 
Bilingual Teacher 
Westbrook School Glenview District 34 

Доржийн Оюун
Mongolian Language and Family Liaison 
Glenbrook South High School Glenview 

Хэрвээ та Монгол хөтөлбөрийн зөвлөх зөвлөлийн гишүүнээр элсэхийг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тан руу эргэн холбогдох болно оо.

Монгол хөтөлбөрийн зөвлөл байгуулах  – Fill out form

Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдээллийн сан

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрхэн хамрагдаж эхлэх вэ?

FSC биеэр болон онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор Монгол хэл дээрх сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн онлайнаар хийгдэж байна.

Ихэнх тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж эхлэх эсвэл сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах эхний алхам хийх нь амаргүй байдаг. Хэрвээ та сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах шаардлагатай эсэхдээ эргэлзэж байгаа бол онлайнаар үнэгүй консултинг авч болно. 

Доорх мэдээллээс сэтгэл зүйн зөвлөгөө авч эхлэх үйл явцын тухай дэлгэрэнгүй уншиж танилцаарай. Түүнчлэн та түгээмэл асуугддаг асуултуудын хариултыг авах болно.

Хэрвээ та FSC-тэй холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авч эхлэхийг хүсвэл 847-251-7350 дугаараар оффисын менежертэй (англи хэлээр) эсвэл 847-920-5835 дугаараар сэтгэл зүйч Золатай (монгол хэлээр) холбогдоно уу.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж эхлэх алхмууд

  1. Анхан шатны бүртгэл: Та манай байгууллагын ажилтантай утсаар холбогдож, эхний бүртгэлийг хийлгэх боломжтой. Тухайн дуудлагын үеэр бүртгэлийн зохицуулагч таны хүн ам зүйн мэдээлэл, зөвлөгөөнд хамрагдахыг хүсч буй шалтгаан болон зөвлөгөө авах боломжтой цаг зэргийг асууж тодрулна. Тухайлбал:
  • Овог нэр, холбогдох дугаар гэх мэт
  • Зөвлөгөөнд хамрагдах боломжтой өдөр, цаг
  • Зөвлөгөөний хэлбэр (онлайнаар)
  • Ямар хэл дээр зөвлөгөө авах хүсэлтэй байгаа (Англи эсэл Монгол)
  • Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх эсвэл дүйцүүлэн тооцох байдлаар төлбөрөө төлөх эсэх
  1. Маягтууд бөглөх: Эхний уулзалт эхлэхээс өмнө таны и-мэйл хаягаар шаардлагатай маягтууд илгээгдэнэ.Түүнчлэн та маягтуудыг хэрхэн бөглөх тухай зааврыг хүлээн авах болно. Та тэдгээр маягтуудыг анхааралтай уншиж, бөглөөд, гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай.
  2. Эхний уулзалтын тов болон баталгаажуулалт: Уулзалтын цаг товлох үйл явц нь төрөл бүрийн хүчин зүйлсээс хамаарч харилцан адилгүй хугацаанд явагддаг. Бид ихэвчлэн ажлын 3-5 хоногийн дотор таны уулзалтын цагийг товлож, тантай утсаар холбогдож баталгаажуулуулдаг. Түүний дараагаар та уулзалтын товийг сануулах и-мэйл эсвэл текст мэссэжийг хүлээн авах болно. Одоогоор нэг л сэтгэл зүйч Монгол хэл дээр зөвлөгөө өгч байгааг анхаарна уу.

Сэтгэл зүйн зөвлөгөөний үйл явц:

Сэтгэл зүйн зөвлөгөө нь үйлчлүүлэгчдид тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх, амьдарлын аль нэг эсвэл хэд хэдэн хэсгийн сайжруулахын тулд явагддаг динамик үйл явц юм. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагаас шалтгаалж үйлчилгээний зорилгыг тодорхойлдог. Та сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг санахад илүүдэхгүй. Үүнд:

  • Сэтгэл зүйч таниас зөвлөгөөнд хамрагдах болсон шалтгаан, зорилго, таны тухайн үеийн сэтгэл хөдлөл, бодолтой холбоотой асуултуудыг асуудаг.
  • Та сэтгэл зүйчээсэээ зөвлөгөө/эмчилгээтэй холбоотой асуултаа асууж, тодруулах эрхтэй.
  • Сэтгэл зүйч танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйн шинжлэх ухааны онол арга зүйд дээр тулгуурласан арга барил, ур чадваруудыг суралцахад тусладаг.

Сэтгэл зүйн зөвлөгөөний төрлүүд

Богино хугаацааны сэтгэл зүйн зөвлөгөө

Шийдэлд тулгуурласан богино хугацааны зөвлөгөө нь үйчлүүлэгчийг сэтгэл зүйн асуудлаа тодорхойлох, шийдвэрлэхэд нь туслах мэргэжлийн үйлчилгээ юм. Энэхүү зөвлөгөөний хэлбэр нь дараах онцлогуудтай. Үүнд:

  • Мэргэжлийн сэтгэл зүйчтэй 1-8 удаагийн уулзалт хийгдэнэ.
  • Шийдэлд тулгуурласан богонио хугацааны зөвлөгөөний онол, арга зүйг ашигладаг. Энэхүү зөвлөгөөний хэлбэр нь ирээдүй цаг дээр, зорилго дээр төвлөрдөг ба үйлчлүүлэгчийг амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг гаргахад дэмждэг.
  • Үйлчлүүлэгчид тулгараад байгаа зан үйлийн асуудлуудыг ойлгох, тэдгээрийг шийдвэрлэх бодит алхмуудыг тодорхойлоход чиглэгдсэн.
  • Үйлчлүүлэгчийг дотоод сэтгэлийн хүч, нөөц боломж, ур чадваруудаа ойлгож, тэдгээрийг өөрчлөлт хийх төлөвлөгөөндөө ашиглахад чиглүүлдэг.

Урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө: 

Хэрвээ та урт хугацаацааны сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бид урт хугацааны сэтгэл зүйн ганцаарчилсан, гэр бүлийн, хосуудын зөвлөгөөний үйлчилгээг үзүүлж байна.

Төлбөр болон даатгал

Даатгал: Манай байгууллага олон төрлийн эрүүл мэндийн даатгалыг хүлээн авдаг. Тухайлвал, Blue Cross/Blue Shield PPO, Aetna, Cigna, Medicare and United Health Care/United Behavioral Health/Optum зэрэг эрүүл мэндийн даатгалуудыг хүлээн авдаг. Та эхний бүртгэлийн үеэр даатгалын мэдээллээ бидэнд хэлснээр, бид таны даатгалыг хүлээн авах боломжтой эсэхийг баталгаажуулна.

Төлбөр: Хэрвээ та эрүүл мэндийн даатгалгүй, эсвэл Medicaid хэрэглэдэг, эсвэл бид таны даатгалыг хүлээн авах боломжгүй бол, та дүйцүүлэн тооцох төлбөрийн ангилалд хамрагдах боломжтой. Дүйцүүлэн тооцох төлбөр нь үйлчлүүлэгчийн өрхийн орлого, ам бүлийн тоо зэрэг дээр үндэслэгдэн тооцоологдоно. 

Хэрвээ танд эрүүл мэндийн даатгал болон төлбөртэй холбоотой ямар нэг асуулт байгаа бол бидэнтэй холбогдон уу.

Сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалт хэр удаан үргэлжилдэг вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөөний ганцаарчилсан уулзалт ихэвчлэн 45-60минут үргэлжлилдэг. Хосын болон гэр бүлийн зөвлөгөө нь ихэвчлэн 60-90 минут үргэлжилдэг. Зөвлөгөөний уулзалт нь ихэвчлэн 7хоногт 1 удаа товлогддог. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагаас шалтгаалан уулзалтын давтамжийг тодорхойлж болно.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах нь ямар ашиг тустай вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөөний үйл явцад бүрэн хамрагдсанаар үйлчлүүлэгчийн сэтгэлийн зовиурыг мэдэгдэхүйц бууруулах, хүмүүс хоорондын харилцаанд сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хувийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, стрессийг удирдах, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ур чадварыг ашиглах итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүн гарч болно. Боломжит эерэг үр дүнтэй ч гэсэн үйлчлүүлэгчид амьдралын тааламжгүй талуудын талаар ярилцах шинж чанараас шалтгаалан уулзалтын үеэр таагүй мэдрэмжийг мэдэрч болно гэдгийг анхаараарай.

Хувь хүний нууц болон эрүүл мэндийн мэдээллийн нууцыг хадгалдаг уу?

Зөвлөгөөний туршид үйлчлүүлэгчийн нууцлал, итгэлцэл нь FSC-ийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой. Бид хуулийн дагуу үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, FSC-ийн үйлчилгээтэй холбоотой бүртгэл мэдээллийг нууцлалтай хадгалах бөгөөд хэд хэдэн үл хамаарах зүйлийг эс тооцвол үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээллийг задруулахгүй. Үйлчлүүлэгчид зөвлөгөөний явцад сэтгэл зүйч/сэтгэл засалчтайгаа нууцлалтай холбоотой аливаа асуулт, санаа зовоосон асуудлаа ярилцах нь боломжтой.

Хэрвээ танд үйлчилгээтэй холбоотой асуултууд байгаа бол бидэнтэй холбогдоорой

Монгол дахь сэтгэцийн зүйн эрүүл мэндийн байгууллагууд

*Та дараах байгууллагуудын вэбсайт руу зочилж, сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээлэл аваарай.

Mongolian Psychologist Association – Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг
https://www.facebook.com/profile.php?id=100078805329204&sk=about

National Center for Mental Health – Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
https://ncmh.gov.mn/

Сэтгэл судлалын үндэсний төв
https://psychology.mn/

Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн
https://setgelsudlal.mn/

Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл, апп
https://blindcare.mn/

Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн
https://mupi.mn/

Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн
https://www.facebook.com/profile.php?id=100078635236945

Сэтгэц оношлогоо, сэтгэл зүйн төв
https://ppc.mn/

Бүтээлч тархи сэтгэл судлалын хүрээлэн
https://bmri.ac.mn/c/2614404

Focus on the family – Гэр бүл анхаарлын төвд
Articles – Focus on the Family (focusmongolia.com)